Хуудас:  1   2   3   4  ( 32 мэдээ )

Тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн барилга, дээвэр, цахилгаан, дотор гаднах засвар, халаалтын ажлыг 7 дугаар сарын 21-ээс 8 дугаар сарын 18-ны хооронд аймгийн 150.0 сая.төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Булган барилга" ХХК хийж гүйцэтгэлээ. Түүхт 40 жилийн ойг тохиолдуулан иргэд, төгсөгчдийн хандиваар Дотуур байрны дээврийг будаж, хулдаас, ширээ сандалыг шинэчилснээс гадна сургуулийн гаднах хашааг шинэчилж, анги танхимыг тохижуулж байна.

Дэлгэрэнгүй ..

Ерөнхий боловсролын сургууль 2017-2018 оны хичээлийн жилд "Хичээлээс гадуурх зохион байгуулсан ажлын тайлан"-аа 5 дугаар сарын 16-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгуулж урлагийн 34 номер, 86 бүтээлийг дэлгэж багш, эцэг эх, иргэдэд толиуллаа.

 
 
 
-33:42
 

 

 
 
Дэлгэрэнгүй ..

Ерөнхий боловсролын сургуулийн Мөнгөн хонхы баярын арга хэмжээг 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээг сумын Засаг дарга, ЕБС-ийн захирал нар нээж төгсөгчиддөө мэндчилгээ дэвшүүлэн цаашдынх нь сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Дэлгэрэнгүй ..

Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний дараагийн хэсэг 4 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 19-34 дэх төгсөлтийн дунд эрэгтэй, эмэгтэй төрлөөр амжилттай явагдлаа. Эмэгтэй төрөлд: 22 дахь төгсөлт 1-р байр, 23 дахь төгсөлт 2-р байр, 26 дахь төгсөлт 3-р байр, Эрэгтэй төрөлд: 28 дахь төгсөлт 1-р байр, 25 дахь төгсөлт 2-р байр, 30 дахь төгсөлт 3-р байр тус тус эзэллэсэн бол шилдэг эмэгтэй тоглогчоор 23 дахь төгсөлтийн Б.Уранбайгаль, шилдэг эрэгтэй тоглогчоор 30 дахь төгсөлтийн Б.Чунаг нар шалгарлаа. Уг тэмцээний үеэр Спортын мастер цолоор Зоригтын Билгүүн шагнагдлаа.

Дэлгэрэнгүй ..

Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааг сумын Засаг дарга Б.Ёндон, зохион байгуулж буй 10 дахь төгсөлтийн ангийн багш Цагаансувд нар нээж, баг тамирчдад амжилт хүссэн бол ЕБС-ийн суралцагчид ая дуу өргөж мэндчилгээ дэвшүүллээ. Уг тэмцээний эхний хэсэг 4 дүгээр сарын 27-ны өдөр 4-17 дахь төгсөлтийн дунд холимог төрлөөр амжилттай явагдаж 9 дахь төгсөлт 1-р байр, 16 дахь төгсөлт 2-р байр, 12 дахь төгсөлт 3-р байр тус тус эзэллээ.

Дэлгэрэнгүй ..

Аймгийн засаг даргын ивээл дор 2 жил тутамд зохион байгуулагддаг "Булган хангайн хүүхдүүд" урлагийн их наадамд Баяннуур сумаас 9 төрлөөр 40 хүүхэд амжилттай оролцож, Морин хуурын хамтлагийн төрөлд "Монгол туургатан" хамтлаг ТЭРГҮҮН байр, үндэсний хөгжмийн хамтлагийн төрөлд  ТЭРГҮҮН байр, морин хуурын гоцлолын бага насанд сурагч М.Нандин-Эрдэнэ ТЭРГҮҮН байр, дунд насанд О.Мөнгөнсүх ТЭРГҮҮН байр, ахлах насанд Н.Энхсайхан ТЭРГҮҮН байр тус тус эзэлж амжилт үзүүллээ.

 
Дэлгэрэнгүй ..

Сумын Насан туршийн боловсролын нэгжээс 2 дахь жилдээ зохион байгуулсан сумын теннисний аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 20-ны өдөр ЕБС-ийн спорт зааланд боллоо. Уг тэмцээнд насанд хүрэгчид болон ЕБС-ийн суралцагчид нийт 74 тамирчид оролцсноос Шар тал багийн тамирчид багаараа Тэргүүн байрт шалгарсан бол ганцаарчилсан эрэгтэй төрөлд Өлзийт багийн тамирчин З.Дашбаяр, эмэгтэй төрөлд Шар тал багийн тамирчин Г.Оюунчимэг нар тэргүүлж 2018 оны сумын "Аварга теннисчин"-ээр шалгарлаа.

 
Дэлгэрэнгүй ..

Ерөнхий боловсролын сургуулийн Б.Номин-Эрдэнэ, Б.Мөнгөнзул багштай 1-р ангийн эрдмийн баярын үйл ажиллагаа 4 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Үйл ажиллагааны үеэр аварга суралцагчдыг шалгаруулж шагнаж урамшуулснаас гадна суралцагчид маань өөрсдийн сурсан дуу, шүлэг, бүжгээрээ багш, эцэг эх, ах эгчдээ бэлэг барьлаа.

Дэлгэрэнгүй ..

Манай сумын ЕБсургууль дээр багш, суралцагчдын төрөлжсөн олимпиад 2018 оны 04 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд онлайнаар явагдлаа.

Дэлгэрэнгүй ..

ЕБС-ийн багш ажилчид 4-р сарын 10-наас эхлэн Спортын заалны хойд хананд төрийн далбаа зурж, ханын будгийг шинэчлэснээс гадна 4-р сарын 15-наас 18 –ны өдрүүдэд сургуулийн коридорийн нэг ханыг хүндэтгэлийн хэлбэрээр засварлаж бүтээлч ажлуудыг хийлээ.

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4  ( 32 мэдээ )

© 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.