Хуудас:  1   2   3  ( 28 мэдээ )

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал 1 дүгээр сарын 30-ны өдөр болж 5 асуудал хэлэлцэж баталлаа. Сумын түүхт 40 жилийн ойг угтаж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай, 40 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай, тэмдэглэн өдрийг аймгийн ИТХ-д уламжлах тухай, айл өрх, ААН-үүдийн дунд "Тохижилт" болзолт уралдаан зарлах тухай, Архи хэрэглэхгүй сум байх уриалга гаргах тухай асуудлуудыг хэлэлцэж баталсан юм. 

Дэлгэрэнгүй ..

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн II хуралдаан 2 сарын 28-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 
1. Сумын ИТХ-аас 2 сарын 27-ны өдөр албан байгууллагуудад хяналт шалгалт хийсэн ажлыг танилцууллаа. Үүнд:
- 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн үр дүнтэй боловсруулсан эсэх
- Аймгийн ИТХ-аас 2019 онд зарласан "Ахмадыг дэмжих жил"-ийн ажлыг хэрэгжүүлж ажиллах талаар
- Гал тогоо бүхий газрууд эрүүл ахуйн хяналтын хуудсыг хэрхэн хангаж ажилладаг байдал
- Ажилчдаас сум орон нутаг, албан байгууллагуудтай холбоотой санал хүсэлтийг хүлээн авах. 
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах талаар байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг чиглэл өгөх талаар хэлэлцлээ. Мөн Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаар 2019 онд зохион байгуулах хэлэлцүүлэг, сургалтын төлөвлөгөөг хэлэлцснээс гадна ЭМТ-д зайлшгүй шаардлагатай нийт 23 төрлийн багаж, тоног төхөөрөмж, бараа материалыг 15.8 сая төгрөгөөр худалдан авах саналыг дэмжиж баталгаажууллаа.

Дэлгэрэнгүй ..

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 1 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж ИТХ-аас 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөнд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай, ЕБС-ийн түүхт 40 жилийн ойг зохион байгуулах ерөнхий ажлын хэсгийг байгуулах зэрэг 3 асуудлыг тус тус хэлэлцлээ.

 
Дэлгэрэнгүй ..

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн X хуралдаан 10 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж 2018 оны эхний 10 сарын байдлаар төсвийн гүйцэтгэл, Соёлын төвийн 2018 оны 10 сарын байдлаар хэрэгжүүлсэн ажлын тайлан, Газрын бүс, төлбөрийн хэмжээ тогтоох тухай 3 асуудлыг хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй ..

Аймгийн ИТХТ-ийн тогтоолоор батлагдсан "Эрүүл ирээдүй" дэд хөтөлбөрийн хүрээнд "Архи, тамхигүй нийгмийн төлөө" АСК тэмцээнийг сумын ИТХ, Цагдаагийн алба, ажлын хэсэг хамтран 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. АСК тэмцээнд 5 баг оролцож 5 төрлөөр өрсөлдөж ЕБС 1-р байр, ЭМТ 2-р байр, Залуучуудын холбоо 3-р байр тус тус эзэллээ. 

Дэлгэрэнгүй ..

Сумын ИТХ-аас 10 дугаар сарын 11-ний өдөр төсвийн байгууллагуудад 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, бензин шатахууны зарцуулалт, байгууллагын хэмжээнд бүтээлч ажлуудыг хэрхэн өрнүүлэн ажиллаж байгаа талаар зэрэг ажлуудтай танилцаж, байгууллагуудын албан хаагчдаас санал асуулгыг авч ажиллалаа.

Дэлгэрэнгүй ..

Сумын ИТХТ-ийн VI хуралдаан 5 сарын 11-ний өдөр хуралдаж, ЗДТГ, МЭҮТ, БОХУБ-ийн 2018 оны 5 сарын байдлаар хэрэгжүүлсэн ажлын тайлан, ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллах хуваарь батлах тухай, сумын зарим иргэдийг шагналд тодорхойлох тухай зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

 
Дэлгэрэнгүй ..

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн V хуралдаан 4 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ.

 
Дэлгэрэнгүй ..

Сумын ИТХ-ын ажлын албанаас ИТХ-ын төлөөлөгчид болон багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нарт "ИТХ-ын хуульд заасан үүрэг, оролцоо" сэдэвт сургалтыг 4 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ..

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ЕБС-ийн 4 бүлгийн 76 суралцагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай сэдвээр 3 дугаар сарын 19-ний өдөр сургалт хийлээ.

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3  ( 28 мэдээ )

© 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.