..бусад

Сар шинийн мэндчилгээ

Нийт ард, иргэд нутгийн ахан дүүс та бүхэндээ XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын мэндийг өөд өөдөн өргөн дэвшүүлье. Урин цаг наашилж малын нуруу тэнийж, ард иргэдийн минь сэтгэл сэргэж сайхан жилтэй учран золгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Нутгийн иргэд та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.  

СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.ЁНДОН

    © 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.