..бусад

Мэндчилгээ

          Баян-Улаан, Өлзийт, Шахайт хайрхан уулаа дээдлэн Баяннуураараа овоглосон сумынхаа ард иргэд та бүхэн минь сайн байна уу. 2016 оны орон нутгийн ИТХ-ын сонгуулиар Баяннуурчууд маань Монгол Ардын Намд онцгой итгэл хүлээлгэн үнэмлэхүй ялалтад хүргэснээр миний бие сумын Засаг даргаар томилогдож Баяннуур хэмээх нэгэн өрх гэрийн тэргүүн боллоо. Манай намаас нэр дэвшигчдийг багаар нь сонгож, өндөр итгэл хүлээлгэсэнд сонгогч түмэндээ баярлалаа.

       Бид төрийн ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй баг болон ажиллах болно. Ард иргэдийнхээ итгэл хүлээлгэсэн намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн сумынхаа байгууллагууд, албан хаагчдаас санал авч, орон нутгийн онцлогтоо тохируулан ирэх 4 жилийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж ИТХ-аараа батлуулан хэрэгжүүлж байна.

        2016-2020 онд сум орон нутгийнхаа хөгжлийн чигийг тодорхойлох нутгийн удирдлагын зүгээс  иргэн бүр нь эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдэлсэн, нийгмийн амьдралын бүхий л салаа мөчирт ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн, эдийн засаг нь эрчимтэй хөгжиж, сэргэн мандсан шинэ цаг үеийг түүчээлэхийн төлөө залуу хүний эрч хүч, хүсэл тэмүүлэл, эрдэм чадал, ур ухаанаа  зориулан хичээнгүйлэн ажиллах болно.

ТӨРИЙН НУРУУ ТӨВШИН

ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙГ

Сумын Засаг дарга  Б.Ёндон

    © 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.