Хуудас:  1   2  ( 17 мэдээ )

Тус сумын ЗДТГ-аас нийт малчиддаа туслахаар хандивын аян сумын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

ТА ХАНДИВЛА, БИД ХҮРГЭЕ

 Малчдад хүргэх хандивын данс: 041555404 Гамшгаас хамгаалах сан

Холбоо барих утас: 99984133, 99850028

Зохион байгуулагч: Баяннуур сумын ЗДТГ

 

Дэлгэрэнгүй ..

2016 оны Татварын орон сууц, сургалтын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах ИРГЭД 2017.01.09-01.31-ний хооронд бүрдүүлэх материалаа www.tma.mn сайтаас авч жагсаалтын дагуу бүрдүүлж сумын Татварын байцаагчид ирүүлнэ. үү
Уг орон сууцны хөнгөлөлтөнд шинээр орон сууц, байшин барилга худалдаж авсан, барьсан иргэд хамрагдах бөгөөд хөнгөлөлт эдлэх иргэн эрхэлсэн тодорхой ажилтай хувь хүний орлогын албан татвар төлдөг бол та хамрагдаж болно. Шинээр сургалтын хөнгөлөлтөнд хамрагдах иргэд Жич: Малчин гэр бүл гэр бүлийн гишүүдийн аль нэг нь /аав, ээж/ эрхэлсэн тодорхой ажилтай хувь хүний орлогын албан татвар төлдөг бол хамрагдаж болно. Лавлах зүйлээ татварын байцаагчтай холбогдож авна уу. Утас: 99661640

Дэлгэрэнгүй ..

2017 оны Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 2016.12.12-ны өдрөөс 2016.12.20-ны хороонд явагдах тул 18-45 насны цэргийн I, II зэргийн үүрэгтнүүд тооллогонд бүрэн хамрагдахыг мэдэгдье. 

Засаг даргын тамгын газар

Дэлгэрэнгүй ..

Малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин Булган аймгийн Могод суманд гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2016.11.17-ны өдрийн А/78 дугаар захирамжийн дагуу малчид болон мал бүхий иргэд шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, онц шаардлагагүй бол Могод суманд зорчихгүй, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд тээвэрлэхгүй байх, хонь ямаанд нэг бүрчлэн үзлэг хийх, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, ус тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл МЭҮТ, малын эмч нарт яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

Засаг даргын тамгын газар

Дэлгэрэнгүй ..

2016-11-15 10:30:23

ТЭТГЭВЭР АВАГЧ ТЭТГЭВРЭЭ АВАХ БАНКАА
СОНГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/233 тоот тушаалаар нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/42 тоот тушаалаар “Тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох, өөрчлөхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх журам”-ыг батлан хэрэгжилтийг зохион байгуулж эхэллээ.
Иймд тэтгэвэр авч байгаа банкаа өөрчлөх, өөр банкаар дамжуулан тэтгэврээ авах хүсэлтэй нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авч байгаа иргэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн харьяаллын дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстээ хандаж банкаа солих хүсэлтээ гаргаж болно.
Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэврийг шинээр тогтоолгох иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүллээ.

СУМЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙЦААГЧ

Дэлгэрэнгүй ..

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчлэгдсэн хуулиар иргэн тухайн жилдээ Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Хэрэв төлөөгүй тохиолдолд 2 дахин нэмэгдүүлж торгууль төлөх болсныг мэдэгдэж байна. Мөн 2016 оноос оюутнууд өөрсдөө эрүүл мэндийн даатгалаа төлж байгааг анхаарна уу.

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2  ( 17 мэдээ )

© 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.