Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2020 оны 11 дүгээр сард батлагдсантай холбогдуулан уг хуулийн 6.1 дэх заалтад "Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна", 6.2 дахь заалтад "Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал малын төрөл тус бүрээр тогтооно" 8.1 дэх заалт "Энэ хуулийг 2021.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж баталсан тул иргэд та бүхэн саналаа цахимаар ирүүлнэ үү. Жич: Ажлын хэсэг малчид та бүхнээс утсаар санал авч эхэллээ.
Дэлгэрэнгүй ..Иргэдийн анхааралд:
5 сарын 26-ны 10 цагаас бүх нийтийн цэвэрлэгээтэй тул иргэд өрх бүр гудамж хороолол, өөрсдийн хашааны урьд хойд хажуу талын 50 метр орчмыг цэвэрлэнэ үү. Төрийн албан хаагчид гудамж хорооллыг хариуцан цэвэрлүүлэх тул тэдний тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.
Сумын ЗДТГ, Өлзийт баг